Яагаад зул сарыг тэмдэглэх болсон тухай
Та Зул сарын баярыг тэмдэглэхдээ уламжлал болсон зүйлсийг ер яагаад хийх болсон тухай хэзээ нэгэн цагт гайхан бодож үзсэн үү? Гацуур мод болон чимэглэл, орой дээрх од болон ёроолд нь тавьсан бэлэгнүүдийн үүх түүх гарал үүсэл нь юу вэ? Эсвэл цаг хугацаа орон зайг үл харгалзан нүд ирмэхийн зуурт дэлхийн аль ч өнцөгт нисдэг цаа бугаа хөлөглөн очиж хүүхдүүдэд бэлэг тараадаг Santa Clausын тухай? Мөн Санта болон Есүс хоёр хоорондоо ямар хамааралтай талаар? Хаанаас эдгээр түүхүүд үүссэн байж болох вэ? – Үгүйдээ л Христийн Мэндэлсний зул сарын баярын өглөө чухам юуг тэмдэглээд байдаг юм бэ?
Эдгээр асуултын хариултыг хайж олоход тийм ч хэцүү хүнд зүйл биш. Та зүгээр л эрлээ хаанаас эхлэхээ мэдэх хэрэгтэй. Бид эрлээ үлгэрт гардагчлан Санта амьдардаг гэх хойд туйл буюу хойд туйлд хамгийн ойр орших эртний Сибирээс л эхлэх нь зүйтэй.
Энэ дүн хүйтний гайхамшигт оронд Санта болон түүний туслах бяцхан одой нарын бэлгийн үйлдвэрийг олохгүй ч Сибирь нутгийн уугуул оршин суугчидтай учрах нь магад. Энд амьдрах олон отгуудын нэг нь Эвэнк гэж хойд Тунгусын ард түмэн байдаг. Эвэнкчүүд ихэнхдээ ан агнахаас гадна цаа бугаа маллаж амьдардаг. Тэдний амьдрал бүхэлдээ цаа бугаасаа хамааралтай. Цаа бугын аж ахуй нь хойд зүгийн ард түмний амьдрах гэр орон,хувцас хунар,сав суулга,багаж зэмсэг,хоол хүнс,уналга болоод түүнчлэн соёл зан үйлийн бүх хэрэгцээг хангадаг.
Эвэнкүү мөргөлтэй. Бөө буюу "саман" гэдэг Тунгус үг нь бүхнийг мэдэгч буюу сүнсийг мэдэгч гэсэн утгатай. Бөөгийн зан үйлийн үндсэн ойлголтууд хожим дэлхийн бусад соёл зан заншилд нөлөөлсөн байж болох тухайг анх орос европын судлаачид Тунгус болон бусад отгуудын шашны зан үйлийг ажиглан судлах явцдаа баримтжуулан авч үлдсэн байна. Тухайлбал гурван ертөнцийн тогтолцоо, сүнсэн аялал, юмыг харах чадвар, бүх зүйлсийг амьтайд тооцох гэх мэт.
Дэлхийн энэ хэсэгт амьдардаг тэр үеийн бөөгийн зан үйлд Нисдэг салбандай гэгдэх цоохор мөөг чухал ач холбогдолтой байсан. Энэ мөөгийг одоо үед Алисын гайхамшгийн орны мөөг гэдгээр нь мэддэг. Эдгээр эртний хүмүүсийн хувьд энэ мөөг маш их ариун дагшин зүйл бөгөөд бөөгийн зан үйл болон сүнстэй харилцахад хэрэглэгддэг. Amanitas мөөгийг зургаас харахад алтлаг улбар шараас улаан суурьтай цагаан толботой алаг цоохор байдаг. Тэд зөвхөн тодорхой төрлийн мөнх ногоон модны доор ургадаг. Мөөг нь модны үндэстэй симбиоз холбоог үүсгэж харилцан бие биенгүйгээр оршдоггүй. Эртний итгэл үнэмшлийн нэг нь мөөгийг үнэндээ модны жимс гэж үздэг. Тэр тусмаа ямар ч үргүй тул тэнгэрлэг замаар төрдөг ариун дагшин ургамал гэж үздэг.
Цоохор мөөг сэтгэцэд гүн нөлөөлөх чадвартайн зэрэгцээ бас хортой байдаг. Хортой чанарыг бууруулж, сэтгэцэд нөлөөлөх чадавхийг нэмэгдүүлэх нэг арга бол зүгээр л хатаах юм. Тиймээс мөөгийг түүхдээ бусад моддын мөөгийг түүх хоорондоо нэг модны дороос түүснийгээ уг модны мөчир дээр тавьж орхидог байна. Энэ нь мөнх ногоон гацуурын мөчрүүдийг бөөрөнхий тод улаан чимэглэлээр чимсэн мэт харагдуулдаг. Бөө дараа нь орхисон мөөгнүүдээ эргэн цуглуулж том шуудайнд савладаг. Том шуудай танд нэгийг сануулж байна уу? Зөвхөн үүгээр ч зогсохгүй уламжлалын адил бөө дараа нь шуудайтай мөөгөө үүрэн цаа бугаа хөлөглөн айлаас айлд хүргэж өгдөг байна. Мөөг хүлээж авсан айлууд оймсонд хийн галын ойролцоо өлгөж үргэлжлүүлэн хатаадаг.
Мөөгний хорыг бууруулах бас нэг арга бол биеэр шүүх юм. Химийн хорт элементүүд нь элгээр шүүгдээд гарахдаа сэтгэцэд нөлөөлөх чадавхиа алддаггүй тул гарсан шээсийг ууж хэрэглэдэг байна. Цаа буга энэ мөөгөнд бас дуртай тул өвөл цасан дороос ухаж иддэг бөгөөд мөн дараа нь өөрийн шинэхэн шээсэн шарласан цасыг иддэг байна. Тэгэхээр анхны бөө энэ аргыг цаа бугаас сурсан байж ч болох юм. Гэхдээ энэ бүхэн нэн эрт болоод өнгөрсөн ч, цаа буга, мөөг,бөө 3-н холбоо одоо ч илт билээ. Нисдэг салбандайн нөлөөн дор тохиолддог нийтлэг үзэгдэл бол нисэх юм. Цаг хугацаа болон орон зайн том гажуудал гарч эрс өөр хэмжээст ордог байна. Та зөвхөн ганцаараа нисэх бус бусад зүйлс ч бас тухайлбал цаа буга нисэхийг харах болно.
Эдгээрийг холбон ойлгоход тийм ч хэцүү бишээ. Бөө нар хүрээлэн буй байгаль дэлхийтэй маш гүн гүнзгий харилцаа холбоотой байдаг. Тэд байгаль дэлхийн нууцлаг болоод шидэт чанаруудыг суралцахын дээр эдгээр шид эзэмшигчдийг дээдлэн хүндэлж тахин шүтдэг. Эртний Сибирийн ард түмний хувьд энэ хүч чадал нь цаа буга болон шидэт мөөгөөр дамжин ирсэн. Цаа бугын хувьд нисэх чадвартайгаа бөөд төвлөрч бясалгасан үед нүдэнд нь харуулсан, эсвэл магад тэдний мэргэн ухаанд эхний ээлжинд бөөг мөөг идүүлээд дараа нь яаж нисдэгээ үзүүлсэн аль нь ч байсан байж болох юм.
Энд зөвхөн цаа буга нисээд зогсохгүй бөө бас нисдэг. Дээр дурдсанчлан, сүнсний аялал хийх нь бөөгийн зан үйлийн үндсэн гол зарчим нь юм. Сүнснүүдтэй харилцахын тулд бөө хүн энэ дэлхийг орхиж, тэдний ертөнцөд орж чаддаг байх ёстой. Ингэхийн тулд өөрийн сүнсээ бодитоос хий хоосон руу аваачих хэрэгтэй болдог. Тэд нэг бол өөрсдөө бие даан үүнийг хийх чадвартай байх юм уу эсвэл аль нэг бусад сүнсний чадамжийг ашигладаг. Тухайдбал бөө нар жигүүртэн шувуудтай холбоо тогтоохдоо төрөлхийн гаргууд байдаг. Гэхдээ хойд туйлынхны хувьд магад шидэт нисдэг цаа бугаас илүү амьтан үгүй биз.
Бөөг Христ мэндэлсний зул сарын баяртай холбох бас нэг зүйл нь хэрхэн өөр ертөнц рүү аялдагт байна. Бөөгийн ёсонд орчлон доод, дунд, дээд гурван ертөнцөөс бүрдэнэ. Гурван ертөнцийг холбодог тэнхлэг нь орчлонгийн мод юм. Мод нь бөө болон сүнснүүд гурван ертөнцийн хооронд аялах гүүр, гарц нь болж өгдөг. Эртний Сибирт энэ 3 ертөнцийг холбогч модыг ёроолдоо цоохор мөөг ургуулагч мөнх ногоон модоор бэлэгддэг. Эвэнк болон бусад нутгийн уугуулууд бөөрөнхий гэр урцанд амьдардаг. Тэд гэртээ бөөгийн зан үйл хийх зорилгоор нарс шилмүүст модыг байрлуулдаг ба энэ нь орчлонгийн модыг бэлэгддэг. Тэд бөөлөн сүнсээ дээш хөөргөн тооноор /яндан/ гарч далд ертөнцөөр аялаад буцаад бөөн олз омогтой тооноороо бууж ирдэг. Тэд алтан гадас одыг Дээд ертөнцийн орой гэж итгэдэг тул 3 ертөнцийг холбогч модны оройд алтан гадас од байрладаг гэж үздэг. Эндээс л гацуур модны оройд од зүүдэг уламжлал үүсчээ.
Христийн мэндэлсний баярын уламжлалын сүүлийн нэг зүйл бол бэлэг юм. Бид юуг тэмдэглэж байгаа юм бэ? Та бид бөөгийн ёс зан үйлийг нээх тусам маш нарийн нандин ертөнц рүү улам бүр гүнзгий нэвтрэн орно. Энэ бөөгийн зан заншил соёл нь оршин байгаа байгальтайгаа цаа буга болон мөөгөөр дамжин маш нарийн нягт сүлжилдэн холбогдсон байх бөгөөд тэд өөрсдийн амьдрал туршлагаараа олж авсан нууцлаг ид шид болон бөөгийн зан үйлдээ гүн хүндэтгэлтэй ханддаг. Бөө бөөлөөгөөр сүнсэн аялал хийгээд буцаж ирэх нь нутгийн ардуудын амьдралд амин чухал хэрэгцээтэй байдаг. Тэд бөөлөөнөөс олж мэдсэн зүйл нь заримдаа үхэх сэхэхийг шийдэхээр чухал зүйл байдаг. Цаг хугацааны турш бөөлөөгөөр олж хуримтлуулсан бүхэн нандинаас гадна ирээдүйг зөгнөсөн байдаг. Тэд сүнсэн аялал бүрээсээ дээд сүнснүүдтэй харилцан маш их мэдлэг мэргэн ухаанд суралцдаг. Энэ нь тэдний амьдрах хэв маягийг тэтгэгч гол үндэс нь болж өгдөг. Тиймээс энэ мэдлэг нь тэдний авчирсан бэлэг болдог. Тэгэхээр,бид үнэн хэрэгтээ юуг тэмдэглээд байгаа вэ гэхээр нэг ёсондоо амьдралын баяр баясгаланг,эсэн мэнд үлдсэнээ, шинээр амьдрал үргэлжилж байгааг тэмдэглэхээс гадна тэдэнд амь амьдрал,нэг нас, мэдлэг бэлэглэсэн дээд сүнснүүд болоод амьтан, ургамал байгаль эх дэлхийдээ талархан хүндлэл үзүүлж байгаа баяр юм.
Эцэст нь яагаад гацуурын дор бэлэг боож тавьдаг болон Есүс Христийн дэлхийд мэндэлсэн өдрийн тухай авч үзье. Есүсийн төрсөн хугацаа нь нарны тэнхлэгийн давхцалтай таардаг. Арванхоёрдугаар сарын 22-нд өвлийн туйл буюу нар эргэн ирэх цэгт хүрч дэлхийн хойд хэсэгт хамгийн урт шөнийг авчирдаг. 3 хоногийн турш нар нэг байрандаа хөдөлгөөнгүй хэвээр байна. 25-ны өглөө нар дахин өгсөж өдөр уртсаж эхэлдэг. Үүнийг нар доод тив болох харанхүй ертөнцөөр аялаад дахин төрлөө гэж үздэг. Мөн гэрэл дэлхий дээрх бүхий л амьдралын эх үүсвэр болдог гэсэн шууд утгаараа ч тэр нар гэрлийг авчирснаараа хүн зон болоод ан амьтад ургамал ногоо байгаль дэлхийн амьдрал хахир хүйтнийг өнөтэй эсэн мэнд давж ирэх зун дахин дэлгэрэн дэвжих баталгаа нь болж өгдөг тул энэ бүхнийг баярлан тэмдэглэж байгаа үе юм. Ялангуяа хойд туйлын Сибирийн ард түмний хувьд энэ нь тун чухал цаг үе байдаг. Арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн Нар болон бурхны хүү – амьдрал аврагч,дэлхийд амьдрал гэрэл гэгээ авчрагч нь болдог.
Энэ бүхэн бидний мэдэх Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх болсны цаад утга учир нь юм. Хэрэв та өөрийн гацуур модыг улаан цагаан алагласан гоёлоор чимэн оройн одыг зүүж,бэлэг сэлтээ баглан бэлдэж байгаа бол энэ бүхний цаана ямар утга учир байгааг хэсэгхэн хором ч болтугай эргэцүүлэн бодож үзээрэй.
Орчуулсан Отгон
0 commentaires :
Enregistrer un commentaire